Шатахуунд ус хольж борлуулдаг уу

img

 

АМГТГ-аас шатахуунд ус хольсон эсэхийг шалгалаа. Олон нийтийн сүлжээнд шатахуунд ус холин борлуулж байгаа тухай мэдээлэл цацагдаад буй. Олон нийтийг эргэлзүүлсэн энэ мэдээллийг АМГТГ-аас газар дээр нь шалгалаа.

 

Тус газраас өнөөдөр Баянбүрдийн “Тэс Петролиум” ШТС-нд  гэнэтийн шалгалт хийж, шатахууны үзүүлэлтүүд нь чанарын шаардлага хангаж байна гэж дүгнэлээ.

 

“Тэс Петролиум” ШТС-ын шатахуун түгээгч:

 

-Манайх жилд нэг удаа шатахууны саваа цэвэрлэдэг. Шатахуун лабораторийн шинжилгээтэйгээ ирдэг. Чанарын шаардлага хангасан тохиолдолд түгээлт хийдэг.

 

АМГТГ-ын чанарын менежер, шинжээч Ж.Бадамсүрэн:

 

-Жил бүр орон даяар шатахууны стандартын төлөвлөгөөт үзлэг хийдэг. Коронавирус цар тахалтай холбоотойгоор энэ жил төлөвлөгөөт үзлэг хийгдээгүй. Шалгалтаар шатахуун чанарын шаардлага хангаж байна.

 

Түүвэрлэн 15 ААН-ийн 18  шатахуун түгээх станцаас түлш, бензиний чанарын шалгалт хийсэн. Шалгалтаар зөрчил илрээгүй.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ус бол холихгүй байхаа ямар ч гэсэн чанар нь их муу байна.92 биш 70-75 байгаа юм биш үү?.
2021-12-28
Иргэн:
Шатахуун ус 2 хэзээ ч холилдохгүй холиод зарлаа гэхэд клонкын том газар доор цистерний ерөөлд нь хөлдөнө. сорж дээшээ шахаж ч чадахгүй ХАРИН ОКТАН ДЭЭШЛҮҮЛЭГЧ НАФТА КЕРОСИН ХОЛЬСОН АИ70-ийг АИ92 болгоод зараад байгаад л учир байна
2021-12-28
зул:
shaa sdaanuudaa
2021-12-28
ЗӨРЧИЛ илрэх боломж алга:
ТӨР АВЛИГА авах сонирхолтой албан хаагч байхад ЗӨРЧИЛ илрэх боломж байхгүй.
2021-12-28
dhahaha yavj huuhduudee l huur elii baliar zavaan amitas min
2021-12-28
Hudaldagdchihsan yum bish beez. Shalgalt hiij baigaa nuhduud erhbish unench shudraga ajillana gej tangarag urgudug bailgui dee.
2021-12-28
zochin:
Xudlaa shalgalt bn...naidvartai xolitstoi bgaa.
2021-12-28