ҮСХ: Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр тэргүүллээ

img

 

 

ҮСХ-ноос мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын урьдчилсан дүн танилцууллаа.

 

ЭЗСГ Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд “Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдсон ба энэ нь өмнөх оноос 0.4 хувиар өссөн үзүүлэлт байна.

 

Нийт мал сүрэгт

  • Хонь-46.2 хувь

  • Ямаа-39.3 хувь

  • Үхэр-7.5 хувь

  • Адуу-6.4 хувь

  • Тэмээ-0.7 хувийг тус тус эзэлж байна.

 

Сүүлийн 31 жилд ямааны тоо толгой эзлэх хувь  19.5 нэгжээр нэмэгдсэн. Сүргийн бүтцэд  ямааны эзлэх хувь 2 нэгж хувиар буурчээ.

 

Энэ жилийн мал тооллогоор:

 

  • Хөвсгөл аймаг 5,9 сая

  • Архангай аймаг 5,6 сая,

  • Хэнтий аймаг 5 сая,

  • Төв аймаг 4,7 сая

  • Сүхбаатар аймаг 4,2 сая толгой мал тоолуулж бусад аймгуудыг тэргүүлсэн  байна" гэж мэдээллээ.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ