"Оны авлигач"-аар Лукашенко тодров

Зүүн Европ, Кавказ, Дундад Ази, Латин Америк, Африкт эрэн сурвалжлах мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн нэгдэл болох Авлига, зохион байгууллалттай гэмт хэргийн судалгааны төв энэ оны авлигачийг нэрлэжээ.
Энэ онд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко "2021 оны авлигач" -аар нэрлэгдсэн байна. "Европын сүүлчийн дарангуйлагч" Лукашенко "зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын улмаас" ийн нэрлэгдэх болсон гэж Авлига, зохион байгууллалттай гэмт хэргийн судалгааны төвийн төлөөлөгчид мэдэгджээ.
Авлигачийг тодруулах шалгаруулалтын багт зургаан сэтгүүлч, шинжээч багтсан бөгөөд оны авлигач төрөлд 1166 хүнийг жагсааснаас Лукашенко тэргүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ