Ж.Алтангэрэл: Өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн ёсолъё

img

 

МҮОНТ-ийн ММ агентлагийн тоймч Жигжидсүрэнгийн Алтангэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. 

 

Шагнал гардсаны дараа тэрбээр "Ах намайг Монголын радиогийн босгоор хөтлөн оруулж, нэгэн үеийн том уран бүтээлчидтэй уулзуулж байсан үе миний сэтгүүлчийн амьдралын эхлэл юм. МҮОНТ-ийн үе үеийн хамт олон уран бүтээлчдийн халуун сэтгэл дэмжлэг, ханийн түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлдэг урмын үг хайрладаг, дэмждэг жирийн үзэгчийн сайхан хандлага сэтгүүл зүйн салбарт хөлөө олоход, зам мөрийг минь үргэлж зааж дэм болж байдаг юм. МҮОНТ дэлхийн тавцанд Монгол хэмээх туураг тусгаар улс байгаа цагт алтан цамхаг нь өөдөө байна гэдэгт эргэлздэггүй. МҮОНТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй.

 

Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид гэж боддог. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах үед Монголын төрийн түүх тасрахгүй. Сэтгүүл зүй зөв байх мөч бүхэнд эрүүл төр тогтдог. Эрүүл зөв нийгэм оршдог гэж боддог. Нэгэн үеийн парламентын сэтгүүлчдийг төлөөлж өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн ёсолъё " гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

 

М.Насан 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өчүүхэн надад гэж өөрийгөө доош нь хийж яахнав ккк
2021-12-29
Пялдага ац вэ:
Ядчих юм
2021-12-28
Аагийд том баяр хүргэе!
2021-12-28