Японд ганцаардалтай тэмцэх хөтөлбөр батлав

Японы Засгийн газар ганцаардалтай тэмцэхэд чиглэгдсэн хөтөлбөр баталжээ. Энэ талаар NHK мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ганцаардлын асуудлыг шийдэхийн тулд 24 цагаар зөвлөгөө өгдөг систем бий болгох аж. Мөн ганц бие хүмүүс бусадтай харилцаж, ажил олох боломжтой төрөл бүрийн цахим систем ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ганц бие хүмүүсийн тоог тогтоохын тулд үндэсний хэмжээний хүн амын тооллого зохион байгуулах юм байна. Японы Ерөнхий сайдын захиргаанд энэ асуудлыг хариуцах тусдаа нэгж бий болсон юм. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард Ганц бие оршин суугчдын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг ч бий болгож байлаа.
Ийнхүү ганцаардах асуудалд анхаарлаа хандуулах болсон нь тус улсад амиа хорлолт нэмэгдсэнтэй холбоотой юм. 2020 онд Японд 21 мянган хүн амиа хорлосон нь өмнөх жилтэй харьцуулахад мянга орчмоор их байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ