Дархлаажуулалтын хуулийг зогсоохыг шаардлаа

img

 

“Мон­­­­гол дархлаа үндэсний хөдөлгөөн”-өөс 2000 онд баталсан дарх­­лаажуулалтын хуулийг хүчингүй болгох талаар мэдээлэл хийлээ.

 

“Мон­­­­гол дархлаа үндэсний хөдөлгөөн”-ий төлөөлөл:

 

-Бид дархлаажуулалтын хуулийг зогсоохыг шаардаж байна. Коронавирусийн эсрэг вакциныг зогсоохыг шаардаж байгаа маш олон  иргэдийг төлөөлж байгаа юм. Вирус задгай агаарт амьгүй байдаг. Тиймээс маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-нд баярын өдрөөрөө эх орныхоо цэнгэг агаарыг эрх чөлөөтэй амьсгалахыг уриалж маскгүй явж, инээмсэглэж хотын гудмаар явахыг уриалж байна.

 

“Мон­­­­гол дархлаа үндэсний хөдөлгөөн”ий гишүүн н.Мэндсайхан:

 

-Хүний дархлааны үйл ажиллагаа түлхүүр цоожны хуулиар явагдана. Түлхүүрийн тоог нэмээд байхаар онгойлгох цоожны тоо нэмэгдэнэ гэдэг сонин ойлголт байна. Тиймээс коронавирус халдварын хувилбар бүрт нэг вакцин таардаг. Вакцины тоог нэмэх тусам мутацилагдсан хувилбар зүгээр болж байна гэж байна. Энэ бол хууран мэхлэлт. Дэлхий нийтээр хууран мэхлэгдэж байна. Гэтэл вакцин хийлгэ гээд сурталчлаад байдаг.

 

Коронавирусийн халдвар байгалийн жамаараа байхгүй болно. Ингэж алга болох цаг нь дөхөж байгаа. Халдварт өвчин давтамжтай гараад алга болдог.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЯГ ҮНЭН. ҮНЭН СОЛИОТОЙ НОВШНУУД ЮМАА. ҮНЭХЭЭР ВАКЦЫН ХЭРЭГГҮЙ ЮМ БОЛ ЭД НАРЫГ КОВИДЫН БҮСД ОРУУЛААД ҮЗ ДЭЭ. ТАРИУЛАХГҮЙ БОЛ ӨӨРСДӨӨ Л БҮҮ ТАРИУЛ. БСДЫГ БҮҮ УРУУ ТАТ...
2021-12-29
Ийм солиотуудыг халдварын улаан бүс рүү хамгаалах хувцасгүй оруулаад эм тан ч өгөхгүй байлгаад хэд нь үхэхийг харах юмсан. Нийгмийн эсрэг "ухаантай царайсан" бузар тэнэгүүийг олон түмнийг үймүүлж байгаагийнх нь төлөө шийтгэх хэрэгтэй.
2021-12-28