Филиппиний ерөнхийлөгч газрын нөөцийг ядууст өгөхийг үүрэгдэв

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ашиглагдахгүй байгаа төрийн мэдлийн газруудыг ядуус тэр дундаа хар салхины улмаас хохирсон хүмүүст хуваарилахыг уриалжээ. Тэрбээр Газар тариалангийн шинэчлэлийн яаманд ойрын хэдэн сарын дотор газрыг хуваарилахыг үүрэг болгосон байна.
"Төрийн мэдлийн газрыг яг одоо хүмүүст хуваарилж өгөх нь зүйтэй" хэмээн Дутерте мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. Тэр дундаа хар салхины улмаас хохирсон хүмүүст ч газар олгох шаардлагатай хэмээн тэрбээр онцолжээ.
Энд дуулгахад, Филиппинд 12 дугаар сарын 16-ны өдөр хар салхи тохиож, энэ байгалийн гамшгийн улмаас 389 хүн амиа алдаж, 64 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ