Оюу толгойн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

img

 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.28/ болж, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

 

 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллоор санал хураалт явуулав.

 

Тухайлбал, Тогтоолын төсөлд “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх” хэмээн заасныг “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох “Оюутолгой” ХХК-иас “Туркойз” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдаж буй нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх хэмээн тодотгон өөрчлөх санал, төслийн нэрийн хангуулах гэснийг нэмэгдүүлэх гэж өөрчлөх, төсөл дэх “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн заалтад ус ашиглах гэж нэмэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

 

 

Түүнчлэн гишүүдийн гаргасан бусад санал, найруулгын саналаар санал хураалт явуулан Түр хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хж:
Оросыг дагасан 60 жилд ард түмнээ буудуулж, үг хэлэх эрхгүй, хагас өлсгөлөн, цэдэнбалыг дагагсад зарцтай , тусгай хоолтой, байлаа
2021-12-29
зочин:
Яахаараа ашигт малтмалаа олон жил дээрэмдүүлж байгаа Монгол улс Рио Тинтод өртэй болсон байх вэ? Харин ч бүр эсрэгээрээ олон жил ашигт малтмалаа дээрэмдүүлсэн Монгол улс Рио Тинтогоос асар их авлагатай болсон байх ёстой. Монгол улсын өрийг тэгlэнэ гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн ээлжиит ов мэх. Засгийн газар Рио Тинтогийн ээлжит ов мэхэнд унаваа. Ум базар вааний хум пад !!!
2021-12-28
зочин:
Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.
2021-12-28
зочин:
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
2021-12-28
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, зэрлэгүүд, адгууснууд болон хувирч энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болж бүрэн хэмжээгээр дампуурсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2021-12-28
Хж:
Оросыг дагасан 60 жилд ард түмнээ буудуулж, үг хэлэх эрхгүй, хагас өлсгөлөн, цэдэнбалыг дагагсад зарцтай , тусгай хоолтой, байлаа