Туркменийн Ерөнхийлөгч: Оросын вакцины ачаар Туркменд нэг ч хүн халдвар аваагүй

Туркменд коронавирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй, энэ нь Оросын вакцины ач гэж Туркменийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов мэдэгджээ.
Тэрбээр Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн албан бус дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ ийнхүү мэдэгдсэн бөгөөд Туркменд Оросын "ЭпиВакКороны", "Спутника V" болон "Спутник Лайт" гэсэн гурван вакциныг ашиглаж байгааг онцолсон байна.
" Туркменистанд өнөөдрийн байдлаар энэ цар тахал бүртгэгдээгүй, энэ нь ОХУ-ын ач. Бид хамгийн түрүүнд Оросын вакциныг бүртгэж авсан орнуудын нэг. Саяхан "Спутник Лайт" вакцин хүлээж авсан, үүнийг бустер тун болгон ашиглана" хэмээн Гурбангулы Бердымухамедов мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ.
Энд дуулгахад, Туркменд "коронавирус" гэх үгийг ашиглахыг хориглосон бөгөөд тиймдээ ч өвчлөлийн тохиолдлын статистикийг хөтлөхгүй байгаа юм. Энэ улсад амны хаалт зүүх журам болон худалдаа, нийтийн хоол, тээврийн салбарт хязгаарлалт үйлчилж байгаа. Харин шинэ жилийн өмнө худалдааны салбарын хязгаарлалтыг цуцалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ