Солонгосын дайныг дуусгах тунхагийн төслийг АНУ, БНСУ зөвшилцжээ

img



АНУ, БНСУ Солонгосын дайныг албан ёсоор дуусгах тунхаглалын төслийг зөвшилцжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён мэдэгдсэн байна. 


Солонгосын дайн энхийн гэрээ биш харин эвлэрэлд гарын үсэг зурснаар дууссан бөгөөд тиймээс хэлбэр төдий өнөө хэр нь дайны байдалд байдаг юм. 


“Дайн дууссан тухай тунхагийн хувьд гэвэл Өмнөд Солонгос болон АНУ энэ тунхагийн чухлыг онцолж байгаагийн дээр текстийн төслийг зөвшилцсөн. Хойд Солонгос нааштай хандлага хэдэнтээ гаргаж байсан. Гэхдээ бид илүү тодорхой алхам хүлээж байна” хэмээн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд мэдэгджээ. 


Түүнчлэн Хойд Солонгостой хэлэлцээ хийхэд ахиц дэвшил гаргах арга замуудыг судлаж байгааг дуулгасан байна. Харин дайн дуусах тухай тунхагийн төслийг одоогоор Хойд Солонгос руу илгээгээгүй байгаа гэнэ. 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ