Путин, Лукашенко нар хоккей тоглов

Лхагва гаригт ОХУ-ын Петербург хотноо Беларусь, Оросын төрийн тэргүүнүүд уулзан, хэлэлцээ хийсэн. Тэд хэлэлцээр дууссаны дараа хоккей тогложээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, Владимир Путин, Александр Лукашенко нар "Манеж" хүүхэд, өсвөр насныхны сургуулийн мөсөн ордонд болсон нөхөрсөг тэмцээнд оролцсон байна. Путин уламжлал ёсоор 11 дугаартай тоглосон бол Лукашенко нэг дугаартайгаар талбайд гарчээ.
Багийн бүрэлдэхүүнд Путин, Лукашенко нартай хамт Зөвлөлт, Оросын хоккейн алдартнууд оролцсон бөгөөд тэдний дунд Төрийн думын гишүүн Вячеслав Фетисов, Оросын хоккейн шигшээгийн ерөнхий менежер Илья Ковальчук, Хоккейн лигийн ерөнхий захираал Алексей Касатонов нар багтсан байна.
Путин, Лукашенко нар өмнө нь ч хоккей тоглож байлаа. Өнгөрсөн онд Сочи хотноо болсон хэлэлцээрийн үеэр тэд хоккей тоглохын тулд завсарлага авч байв. Тэр үед Путин мөн л 11, Лукашенко нэг дугаартайгаар тоглож байв. Оросын Ерөнхийлөгч гадаадын төрийн тэргүүнүүдийг хамтдаа хоккей тоглохыг үе үе урьдаг, хамгийн их уригдаж хамт тоглосон хүн нь Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ