Туркменийн Ерөнхийлөгч 2022 оны зурхай уншиж, ирэх оныг зөгнөжээ

img

Туркменийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов 12 дугаар сарын 27-ны өдөр Сайд нарын танхим болон Аюулгүй байдлын зөвлөлийн хамтарсан хурлыг зохион байгуулжээ. Энэ талаар "Хроника Туркменистана" мэдээлсэн байна.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч засгийн газрын бүхий л гишүүдэд ирж буй шинэ оны мэнд хүргээд, 2022 онд бар жил гарах талаар тэдэнд ярьжээ. Дорнын хуанлиар бар жил гарна, бар бол бие бялдар сайтай, зорилго тэмүүлэлтэй, бар шиг зан ааштай хүмүүст ивээлээ өгнө гэж Бердымухамедов өгүүлээд "удаан хөдөлгөөнд энэ амьтан дургүй" хэмээн анхааруулсан байна. 

 

Ирэх оны бэлгэдлийг тооцоод дараах зөвлөгөөг Туркмений Ерөнхийлөгч өгчээ.

• бартай адил байхын тулд өөрийгөө сайжруулах, шинэ зүйл сурч мэдэх тал дээр байнга ажиллах ;

• 2022 он хэл сурах, мэргэжил олж авахад сайн;

• Амьдралын идэвхтэй хэв маяг баримталдаг хүмүүст ирэх он ивээлээ өгнө;

 

Энд дуулгахад, Туркмений Ерөнхийлөгч дорнын зурхай дээр тулгуурлан жил бүр ирэх оныг зөгнөдөг гэнэ. Тухайлбал, 2021 онд тохиосон Үхэр жилийг ивээлээ өгсөн жил байна гэж зөгнөсөн бөгөөд "учир нь туркменүүдийн хамгийн хайртай амьтдын нэг нь үхэр" хэмээн өгүүлж байжээ. Харин 2020 оны хулгана жилийг ургац арвин байх жил хэмээн зөгнөж байсан гэнэ. 

 

Түүнчлэн Бердымухамедов тооны бэлгэдэлд итгэдэг, 7 гэсэн тоог азын тоо хэмээн үздэг аж. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн унадаг уралдааны машин, моринд 7-ийн тоог илүүтэй ашигладаг гэнэ. Ерөнхийлөгчийн зорчдог онгоцнуудын дугаар нь EZ-777 (Боинг-777), EZ-007 (Боинг-737) болон  EZ-700 (Боинг-737) байдаг гэнэ. Мөн Туркменийн Ерөнхийлөгч Феншүйг шүтдэг гэж "Хроника Туркменистана" мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бадрангуй аалз шүү
2021-12-30