БНХАУ: Путин, Ши Жинпинь нарын уулзалт спортыг улстөржүүлэх оролдлогыг таслан зогсооно

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны хоёрдугаар сард Бээжин хотноо зохион байгуулагдах Өвлийн олимпын нээлтэд оролцон, Хятадын дарга Ши Жинпиньтэй уулзахаар болсон юм. 

 

Энэ уулзалт нь хоёр орны харилцааны түүхэнд "шинэ бүлгийг нээж", спортыг улс төржүүлэх гэсэн Барууны орнуудын оролдлогыг таслан зогсооно гэж ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайд Жан Ханьхуэй үзэж байгаа гэнэ. 

 

"Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны тал дээр ирэх Өвлийн олимпоор Хятад, Оросын төрийн тэргүүнүүд уулзах нь Сочи, Бээжингийн өвлийн олимпын наадмуудыг АНУ, Барууны орнууд улс төржүүлэх гэсэн оролдлогыг таслан зогсооно" хэмээн Хятадын Элчин сайд "Известия" сонинд өгүүлжээ. Түүний үзэж байгаагаар, хоёр онры төрийн тэргүүний уулзалт нь "хувийн бат бэх харилцааг" харуулж байгаагийн дээр "Орос-Хятадын харилцааны хараат бус үнэт зүйлийг" тодотгож байгаа хэрэг гэнэ.

 

Олимп бол "зорилгоо тулгах гэсэн улс төрчдийн шоу хийх тайз биш" гэж Жан Ханьхуэй үзэж байгаа аж. Бээжингийн олимпод ирэхгүй гэсэн албаны этгээдүүд нь улс төрийн хувийн ашиг хонжоо хайж байгаа хэрэг хэмээн Хятадын Элчин сайд үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Эргэн сануулахад, АНУ, Их Британи, Австрали, Канад улс Бээжингийн өвлийн олимпыг дипломатаар бойкотлохоор болсон. Мөн Япон улс Олимп руу засгийн газрын төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголыг минь хоёрулаа дарамдлана,Энэ хоёрыг барууныхан дарамдлахад зүгээр адгийн хөршүүд.
2021-12-30