Йорданы парламенттын гишүүд эмэгтэйчүүдээс болж зодолджээ

Йорданы Парламентын комиссын хуралдааны үеэр олныг хамарсан зодоон болжээ. КП агентлагийн мэдээлснээр, Йорданы вант улсад хүйсийн тэгш эрхийн асуудлаар хэлэлцэх үед гишүүд хоорондоо санал зөрөлдөж, улмаар зодолдсон байна.
Парламентын комисс тус улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн эхний бүлгийг авч хэлэлцэх үеэр л сөргөлдөөн гарчээ. Тодруулбал, зарим гишүүд "иордан эрчүүд болон иордан эмэгтэйчүүд" гэсэн тодорхойлолтыг ашиглан тус улсад хүйсийн тэгш байдлыг тодотгох ёстой гэж үзсэн байна. Харин бусад нь ийм шинэ тодорхойлолт оруулахыг эсэргүүцсэн байна.
Энд дуулгахад, Йордан улсын төрийн шашин нь ислам, энэ улсын хүн амын 92 хувь нь ислам шашинтай бол зургаан хувь нь христ, үлдсэн хоёр хувь нь бусад шашин шүтдэг аж. Энэ улсад эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон заалт бага хэдий ч шашны улмаас ихэнх эмэгтэйчүүд ар гэрийн асуудлаа хариуцдаг тул бусад эрчүүдийн адилаар байгууллагад харьяалагдан ажиллах нь ховор байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ