Л.Оюун-Эрдэнэ: Экспортын өсөлт бол Монгол Улсыг сорилтоос гаргах цорын ганц арга зам

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 18 хуулийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлэн Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, Алсын Хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжил хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэхээр Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж байна. Шинэ сэргэлтийн бодлого нь

 

-Боомтын сэргэлт

-Эрчим хүчний сэргэлт

-Аж үйлдвэржилтийн сэргэлт

-Хот хөдөөгийн сэргэлт

-Ногоон хөгжлийн сэргэлт

-Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлаас бүрдэнэ. Зургаан багц асуудлыг шийдвэрлэх хөгжлийн 20 төсөл хэрэгжүүлнэ. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 28 хуульд нэмэлт өөрчлөлт хийх, шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай.

 

...Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хоёш хоёр дахь удаагаа 5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэр удаан үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг ДЭМБ өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлоогүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлт, омикрон вирусийн тархалт ирж буй 2022 оны томоохон сорилт болно гэдгийг дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд онцолж байна.

 

Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам нь зөвхөн экспортын өсөлт юм. Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл болсон суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 57 их наяд төгрөг, бүрэн шийдвэрлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай байна. Бүх Засгийн газар, Ерөнхий сайд нарын гол асуудал нь энэ санхүүгийн асуудал байсан гэдэгт би эргэлзэхгүй.

 

Орлого төдийлөн төвлөрөхгүй, зарлагаа сонгуулиас сонгуулийн хооронд тэлсээр нийгмийн хүлээлт, бодит байдал хоёр тэнгэр, газар мэт зөрүүтэй болсон гашуун үнэнтэй та бид цар тахлын энэ үед нүүр тулж, бодитоор мэдэрч байна. Эдийн засгийг сууриар нь тэлэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилго бүхэн цаасан дээр царцан үлдэж, улс төрийн маргааны чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг хугацаа идэгдсээр байх болно

 

...Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Эрчим хүчний хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Энэ төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 000 ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр бүрдэнэ гэдгийг гэдгийг танилцуулгадаа дурдлаа. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХООСОН ДАНХ ЦУУРИАТНА:
МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, АЛСЫН ХАРАА, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, ЦАХИМ ҮНДЭСТЭН, АВИЛГЫН ЭСРЭГ ДАЙН, 10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО... АЛИНААР НЬ ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХ ВЭ. МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН. АА ТИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН ДОТОР ЗАЙЛШГҮЙ НЭГ ШИНЭ БОДЛОГО ГАРГАНА ШҮҮ ЦААДАХ ЧИНЬ
2021-12-31
Зочин:
Одоо ярих биш хийе хурдан шиг сайд нараа солиод ажилдаа ороо маш их ярьж хариуцлага алдсан хумууст хариуцлага тооцоо
2021-12-30