Боловсролын салбарын 100 жилийн ойд зориулсан марк гарлаа

img

 

Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ойн сэдэвт марк нээлтээ хийлээ. Боловсролын салбарын гол цөм болсон багш, сурагчдын харилцаа, эрдмээр эх болсон дэлхийтэй танилцах, мэдлэг олгож байгаагаар блок марканд дүрсэлжээ. Блокны чимэглэлд гэр сургууль, цагаан толгой, багш шавийн барилдлага, анхны ерөнхий боловсролийн болон их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, олон улсад суралцсаныг төлөөлүүлэн Эйфелийн цамхаг, цахим боловсролыг нэвтрүүлснийг дүрсэлж компьютер, байгалийн ухаан, нийгмийн ухааныг химийн элемент, гортиг, шугам зэргээр дүрслэн харуулсан байна.

 

 

Эх сурвалж: БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ