“Эг”-ийн голын орчим үүссэн мөсөн халиаг цэвэрлэжээ

img

 

“Эг”-ийн голын усны халиаг  цэвэрлэжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багт “Эг”-ийн голд 12.15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд 12.24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрх /74 том хүн, 94 хүүхэд/-ийн 28 байшин, 5 гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд ажиллаж 50 метр урттай газрын мөсийг хагалж зайлуулсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ