ОХУ хамрын цацлага хэлбэрийн вакциныг нэгдүгээр сард туршина

img

Орост хамрын цацлага хэлбэрээр гарган авсан  коронавирусийн вакцины эмнэлзүйн туршилтад орох сайн дурынхныг  ирэх оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн бүртгэхээр болжээ. Энэ талаар Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэн мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтад вакцинд тариулсан хүмүүс болон тариулаагүй, мөн коронавирусийн халдвар аваагүй хүмүүсийг оруулах гэнэ. Түүнчлэн хамрын дусаалга хэлбэрийн вакциныг ашигласны дараа үүсэх эсрэг биетийн төвшнийг тодорхойлох тест системийг ч хамтад нь турших юм байна.

 

Н.Ф.Гамалеян нэрэмжит төв хамрын цацлага хэлбэрийн вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь шатыг эхлүүлэх зөвшөөрлийг энэ оны 10 дугаар сард Оросын Эрүүл мэндийн яамнаас авсан юм. Энэ бэлдмэл нь энгийн вакцинтай хослуулан, нэмэлт хэлбэрээр ашиглагдана хэмээн судалгааны төвийнхөн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ