Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд (2021.12.30) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, сайд нарын хамт гишүүдийн асуултад хариулсан. Ингээд чуулганы үдээс хойших хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг Улсын Их Хурал баталлаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Уншиж байна |