Өнөөдөр Улаан талбай хаагдана

img

Оросын нийслэл Москва хотын төв талбай болох Улаан талбайг шинэ жилийн шөнө хаахаар болжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, төв талбайг 12 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагт хаах юм байна. Улмаар нэгдүгээр сарын долооны өдрийг хүртэл хаалттай байлгах гэнэ. Ийнхүү талбайг хаахаар болсон нь коронавирусийн цар тахалтай холбоотой бөгөөд шинэ жилийн баяраар иргэдийн хамгийн олноор цуглардаг газар тул Улаан талбайг хаахаар болжээ. 

 

Хэдийгээр баярын уур амьсгалыг мэдрэх боломжтой Улаан талбайг хаасан ч шинэ жилийн шөнө хотын 26 цэгээс ёслолын буудлага буудахаар болсон байна. Гэхдээ урьд жилийн адилаар иргэдийг аль болох гэрээсээ, зурагтаар баярын буудлага, мэндчилгээг үзэхийг уриалжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ