Жилийн хугацаанд 11 мянган хууль бус цагаач Германд иржээ

2021 онд Беларусь, Польшийн нутаг дэвсгэрээр дамжин 11 213 мянган цагаач Германд ирсэн бол оны төгсгөлд энэ тоо буурсан гэж ХБНГУ-ын Холбооны цагдаагийн газар мэдээлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 12 дугаар сард Беларусиар дамжин 521 цагаач Германд ирсэн байна.
Хууль бус цагаачдын тоо өнгөрсөн зун ихэд нэмэгдсэн юм. Наймдугаар сард ХБНГУ руу 474 хууль бус цагаач нэвтэрсэн бол үүний дараа энэ тоо эрс өсөж, есдүгээр сард 2049 цагаач Германд иржээ. Цаашлаад 10 дугаар сард 5294 цагаач болж нэмэгдсэн бол 11 дүгээр сард 2849 цагаач Герман руу нэвтэрсэн байна.
Эргэн сануулахад, Беларусиар дамжин Европ руу гарах гэсэн хууль бус цагаачдын бөөгнөрлөөс болж цагаачдын хямрал өнгөрсөн намар хурцдаж байлаа. Европын холбоо хориг тавьж, дүрвэгсдийн хуаран байгуулахаас татгалзсан нь энэ хямралыг үүсгэсэн гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үзэж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ