"Талибан" хөдөлгөөн омикронтой тэмцэхийн тулд ДЭМБ-аас тусламж хүслээ

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөний Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж хүсчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Афганистаны хөрш орнуудад хэдийнэ илэрсэн омикрон штаммыг илрүүлэх тал дээр тусламж үзүүлэхийг талибууд ДЭМБ-аас хүссэн байна.
"Бидэнд байгаа оношилгооны төхөөрөмжөөр омикрон штаммыг илрүүлэх боломжгүй. Илүү сайжруулсан тоног төхөөрөмж хэрэгтэй байна" хэмээн Афганистаны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жавид Хажир мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, ДЭМБ 2022 оны нэгдүгээр сард багтаан шаардлагатай тоног төхөөрөмжийг Афганистанд илгээхээ амалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ