Техаст загасаар бороо оржээ

Америкийн Техас мужийн Тексаркана мужид хчүтэй шуурга болж өнгөрсний дараа хэдэн мөчийн туршид загасаар бороо оржээ. Энэ хачирхалтай үзэгдлийн талаар News Channel 6 мэдээлсэн байна.
"Цахилгаан цахьсан, гэрийнхээ хаалгыг онгойлгоод гадагш харахад хүчтэй аадар орж, газарт загас унаж байлаа. Гэрийнхэндээ энэ талаар хэлэхэд итгэхгүй, тэд гарч харж байж л итгэсэн" хэмээн нутгийн оршин суугч хэвлэлийнхэнд өгүүлсэн байна. Эдгээр загас нь 10-12 сантиметр хэмжээтэй цагаан алгана загас байжээ.
Загасаар бороо орсон нь аль нэг газарт хуй салхи үүсэн, загас, мэлхий зэрэг жижиг амьтдыг агаарт хөөргөн, салхиар өөр нэг газарт авчран өндрөөс унагааг цаг уурын ховор үзэгдлийн үр дүн юм. Өмнө нь ийм тохиолдлууд хэдэнтээ гарч байсан. Сүүлд гэхэд л Хятадын Циндао хотод Шар тэнгист хүчтэй шуурга болсны улмаас наймаалж, далайн од зэрэг тэнгисийн бүтээгдэхүүнээр бороо орж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ