Колорадо: Гал түймэрт 500 байшин сүйдэв

img

Америкийн Колорадо мужид ойн түймэр ихээхэн газар нутгийг хамарч, олон зуун байшинг шатаасны дээр Денверийн тойргийн хоёр хотоос олон мянган оршин суугчийг нүлгэн шилжүүлжээ. Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугам тасарч, хатсан өвсөн дээр оч унаснаар гал үүссэн гэж тойргийн цагдаагийн газрын дарга мэдэгдсэн байна. 

 

DW агентлагийн мэдээлснээр, эхлээд 13 мянган хүн амтай Супериор хотыг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан бол дараа нь 18 мянган хүн амтай Луисвилл хотын оршин суугчдыг аюулгүй газар хүргэх захирамж гарчээ.

 

Гал түймэр 650 га газрыг хамарч, 500 байшинг шатаасан байна. "Ийм түймэртэй яаж ч тэмцэх аргагүй" хэмээн тойргийн цагдаагийн дарга мэдэгджээ. Түүний өгүүлснээр, аврах албаныхан "ердөө л галаас түрүүлж, хүмүүсийг аврахаас аргагүй болсон" гэнэ.

 

Боулдер тойрогт онц байдлын дэглэм зарласнаар  Үндэсний гвардынхныг гал түймэртэй тэмцэх ажилд дайчлах боломжтой болжээ. Энэ гал түймрийн улмаас зургаан хүн гэмтэж, бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ