О.Энхмаа: Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай

Иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн С блокны газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцны барилгыг зогсоох, Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Иргэн О.Энхмаа “Түлэнхийн төвийн А блок 98 хувьтай, Б блок нь 99 хувьтай баригдаж дууссан. Гадна тохижилт нь 70 хувьтай. Барилгын ажил дууссан. Харамсалтай нь эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулахгүй байна. Албан шаардлага очоод 20 хонож байхад арга хэмжээ авахгүй байгаад эмгэнэлтэй байна. Мөн шударга ёсыг үнэгүйдүүлж, уландаа гишгэсэн ерөнхийлөгчийг шүүмжлэх гэж байна. Монгол Улсад шударга ёсыг тогтоож, ард түмнийгээ удирдан чиглүүлэх ёстой ерөнхийлөгч маань хулгай дээрэм, луйврыг цэцэглүүлэгч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэнг шагнаж урамшуулж, хулгай дээрмийг дэвэргэж байгаад анхаарал хандуулж, хариуцлага тооцохыг хүсэж байна.
Монголын хүний нас баралт 2000 хүрч, эмчилгээний ор хүрэлцэхгүй байхад иргэдийн эрх зөрчигдөж байна. Хууль ёсыг эрх баригчид ноцтой зөрчиж байна. Монгол Улсад шударга ёсны зарчим бүрэн утгаараа алдагдаж байгаа. Гэмт хэрэг нь илчлэгдсэн байхад төрийн дээд шагнал өгч урамшуулж, шударга ёсыг уландаа гишгэж байгаа ерөнхийлөгчийн үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байна.
2022 онд Зөвхөн Монголдоо тэмцэх бус гадаадын эрэн сурвалжлагч нартай санал нэгдэж Монголд болж буй шударга бус үйлдлүүдийн эсрэг ажиллана. Тухайн эмнэлэгтэй холбоотой 100 орчим албан бичгийг ирүүлсэн." гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ