Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар нийт хүн амын 69.7 хувь нь I тунд, 66.5 II тунд хамрагдсан байна.
Өнөөдрийн байдлаар 122 улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдлээ. Монгол Улс хилийн тандалт тусгаарлалтын арга хэмжээ авч байгаа.
Коронавируст халдварын омикрон халдвар дотоодоод тархахаас хамгаалж,5.6 тэрбум төгрөг, Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь ачааг татан авахад зориулан 3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах шийдвэр гаргалаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд айл өрх ААН байгууллагын хэрэглэсэн цахилгаан дулааны эрчим хүч , хог усны төлбөрийг бүрэн Засгийн газраас даахаар шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хугацаа өнөөдрөөр тасалбар болж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өрхийн цахилгааны хөнгөлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэхээр боллоо.
М.Насан
Уншиж байна |