Ё.Баатарбилэг чуулганы хуралдаан таслаагүй гишүүнээр тодорлоо

img

Өнгөрсөн хаврын чуулган 34 удаа хуралдсан бол намрын чуулган өнөөдрийн байдлаар 27 удаа хуралдаад байна.

 

 

Нийт 61 удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар удаалсан байна. 

 

Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд УИХ-ын дарга талархаж илэрхийлж, баяр хүргэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ