АНУ трансжендерүүдэд тусламж болгон 150 мянган доллар зарцуулна

img

АНУ-ын Төрийн департамент Пакистан дахь трансжендерүүдийг дэмжих хөтөлбөрт 150 мянган доллар зарцуулахаар болжээ. Эдгээр хүмүүст туслах төслүүдэд тэтгэлэг олгохын тулд нээлттэй уралдаан зарлахаар болсон талаар Төрийн департамент мэдээлсэн байна. 

 

Хөтөлбөрийн хүрээнд Пакистаны 18-40 насны  трансжендерүүдийг дэмжих төсөл хэрэгжих аж. Тэдэнд Америкийн мэргэжилтнүүдтэй холбогдон дэмжлэг авах, түүнчлэн мэргэжлийн мэдлэг чадвар олгох тал дээр тусламж үзүүлэх юм байна.

 

АНУ-ын Төрийн департаментаас зарласан тэтгэлгийг АНУ болон Пакистаны хууль ёсны шалгуурт нийцсэн төрийн бус байгууллагууд авах боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ