Хятадад хөлбөмбөгчдийг шивээс хийлгэхийг хориглов

img

БЭЭЖИН, 01 дүгээр сарын 02, 09.00-SHUUD.MN- Хятадын Үндэсний шигшээ багийн тоглогчдыг шивээс хийлгэхийг хоригложээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөлбөмбөгчдийг шивээс хийлгэхийг хориглосон захирамжийг БНХАУ-ын Спортын ерөнхий газар гаргажээ. Шивээстэй тамирчид үүнийгээ арилгах эсвэл бэлтгэл, тоглолтын үеэр халхлахыг зөвлөсөн байна. Түүнчлэн 20-оос доош насны тоглогчидтой залуусын шигшээ багт шивээстэй хөлбөмбөгчин авахыг хоригложээ. 

 

Ийнхүү албан журмаар хориглохоос ч өмнө хөлбөмбөгчдийг шивээстэй байхыг хориглодог байсан гэнэ. 2018 оны гуравдугаар сард гэхэд л албан тогтоол гараагүй байсан ч тоглогчдыг шивээсээ хувцасаар нуухыг анхааруулдаг байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv hun:
Шивээсийг зарим хүн сайхан гэж андуурдаг. Үнэндээ шивээстэй хүмүүсийг үнэхээр адгийн муу этгээд эсвэл гэмт хэрэгтэн гэж үздэг. Үнэхээр ой гутам харагддаг тэд.
2022-01-03
хм:
манайд амжилтаараа шалихгүй байж нээх эрээн цоохор бсда нууд их явах юм
2022-01-03