ОХУ хаягдлыг зам барихад ашиглана

Орост хоёрдогч түүхий эдийг зам барихад ихээр ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүнтэй холбоотой санамж бичгийг Оросын экологийн оператор болон Росавтодор /Авто замын газар/ байгуулжээ.
Энэ санамж бичигт өгүүлснээр, 2030 он гэхэд замын ажилд хаягдал ашиглалтыг 30 хувьд хүргэсэн байх ёстой гэнэ. Тэр дундаа дугуйны хаймар, хүнсний хаягдлаас үүссэн ялзмаг, хоёрдогч полимерүүд болон бусад хоёрдогч түүхий эдийг зам барихад ашиглахаар болсон байна.
Авто зам барихад хоёрдогч түүхий эдийг ашиглах нь замын үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй экологид ээлтэй арга хэмжээ болно гэж Росавтодор үзэж байгаа гэнэ. Цаашлаад энэ ажиллагааг өргөжүүлэн, гадаад орнуудын туршлагаар хоёрдогч түүхий эдийн 80-90 хувийг зам барихад ашиглах боломжтой гэж Росавтодор газрын дарга өгүүлжээ. Мөн ийм хаягдлыг зам барихад ашигласнаар зам барих өөрийн өртөг багасдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ