Гаити улсын Ерөнхий сайдын эсрэг халдлага үйлджээ

Гаити улсын Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх үеэр тус улсын Ерөнхий сайд Ариэль Анригийн эсрэг халдлага үйлдсэн талаар VTV суваг мэдээлжээ.
"Гонаив хотын сүмд буудалцаан болж, нэг хүн амиа алдан, хэд хэдэн хүн шархдсан. Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Гаити улс 1804 оны нэгдүгээр сарын нэгний өдөр Францаас тусгаар тогтносон бөгөөд энэ өдрийг тэмдэглэх үеэр Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан тул Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх баярын бусад арга хэмжээнүүдийг цуцалжээ.
Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Гаити улсын төрийн удирдлага, аюулгүй байдлын талбарт хямрал нүүрлэж, 2021 оны долдугаар сарын долооны өдөр тус улсын Ерөнхийлөгч Жовенель Моизыг хөнөөсөн нь хямралыг улам гүнзгийрүүлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ