Б.Бат-Ирээдүй: Налайх дүүрэг автобусны 3-4 зогсоолоо "дулаан буудал" болгоно

img

 

“Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ “Дулаан автобусны буудал” санаачилгыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зам талбайн мастер Б.Бат-Ирээдүйгээс тодрууллаа.

 

Танай байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Дулаан автобусны буудал” ажлын талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсанаас хойш иргэд сайшаалтай хандаж байна. Уг ажлын талаар танилцуулахгүй юу?

 

-Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Дулаан автобусны буудал”-ыг хийж эхлүүлэн эхний автобусны буудлаа налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Улаанбаатар чиглэлийн Шинэ Налайх хорооллын автобусны буудлын хэсэгт байршууллаа. Нэг сарын хугацаанд үндсэн ажлынхаа завсар зайгаар автобусны буудлаа тохижуулж бэлдсэн. Дулаан автобусны буудал бол бидний нэг сарын ажил.

 

Дулаан автобусны буудал хэдэн төгрөгийн төсвөөр бий болсон бэ?

 

-Төсвийг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ цар тахлын энэ үед төсөв санхүү сайн биш байгааг бүгд мэдэж байгаа байх.

 

Халаалтыг нь хэрхэн шийдсэн бэ?

 

-Хаалганы дээр нь халуун сэнс байрлуулсан. Дулаан автобусны дотор талд автобусны буудлууд болон Налайх дүүргийн мэдээлэл байршуулсан. Мөн рекламны самбар бий.

 

Цаашид энэ ажил үргэлжлэх үү? Налайх дүүргийн хэдэн автобусны буудлыг ингэж засварлах вэ?

 

-Налайх-Улаанбаатар чиглэлийн  12 автобусны буудал  бий. Тус 12 автобусны буудлыг засварлах боломжтой. Төсөв санхүүгийн байдлаас хамаарч энэ жилдээ 3-4 автобусны буудлыг тохижуулж, засварлах зорилготой байна.

 

“Дулаан автобусны буудал” ажлыг төсөл болгон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх үү? Энэ ажлын талаар Улаанбаатар хотын захирагчийн албатай холбогдсон уу?

 

-Одоохондоо төсөл болгон хэрэгжүүлээгүй байна. Улаанбаатар хотын захирагчийн албанд танилцуулсан.

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MALA BOLI
2022-01-03