Зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэгүй олгоно

Нийслэлийн зургаан дүүргийн нэн хүнд амьдралтай айл өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгохоор болсон. Тэгвэл энэ ажил эхлэхэд бэлэн болжээ. Халамжийн оноон дээр нь тулгуурлан зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгох аж. Ингэхдээ тухайн айл өрхийн сайжруулсан шахмал түлшний картыг цэнэглэж өгөх юм байна. Ингэснээр иргэд өөрсдийн ойрын цэгээс очиж, долоо хоногийн зургаан шуудай түлшээ авах зохицуулалтыг хийжээ.
Баяр, амралтын өдрүүдэд нийслэлд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 608 цэг ажиллаж, хоногт дундажаар 4000 тонн түлш борлуулжээ. Түлшний түгээлт, борлуулалтад асуудал үүсээгүй байна. Сайжруулсан шахмал түлшний 22 100 тонн нөөцийг сар шинийн баярыг өнгөртөл хэрэглэх боломжтойг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ