56 иргэн угаартаж, 1 хүн нас баржээ

img

Цагдаагийн байгууллагууд 2021 оны 12 дугаар сарын 23-29-ны өдрүүдэд угаарын 20 дуудлага иржээ. Энэ хугацаанд 1 хүн нас барж, 56 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартсан байна. Угаартсан иргэдийн 32 нь хүүхэд байна.

 

 

Угаарын дуудлага өгсөн айл өрх гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшинтэй, зуух яндангийн битүүмж муугаас утаа гарсан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчийн зай дууссан, эвдэрсэн, яндангийн соролтыг хаасан зэрэг шалтгаантай байна.

 

Мөн хугацаанд түүхий нүүрс хэрэглэж байна гэх долоон дуудлага иржээ. Үүний хоёр нь түүхий нүүрс хэрэглэж байсан нь тогтоогдож, шалгалт үргэлжилж байна.  

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хансүлд:
Аймар юм байна
2022-12-09