АН-ын бүлэг Д.Ганбатын оронд С.Ганбаатарыг “авчээ”
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат оролцсонгүй. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-ын бүлгийнхэнтэй нэгджээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас “хөөсөн”. Энэ шийдвэр хэвээр байгааг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлж байна. Тэрбээр Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулсан АН-ын бүлгийн гишүүдийн олонхын шийдвэрийг дагана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнгөрсөн оны 10 дугаар сард мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгээс хассанаа дуулгаж байв. Харин өнөөдөр АН-ын бүлгийнхэн С.Ганбаатарыг эгнээндээ нэгтгэж, Д.Ганбатыг бүлгийн даргын суудлаас буулгаснаа мэдээлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ