Н.Алтанхуяг: АН-ын бүлгийн 13 гишүүн ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө тэмцэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Тус бүлгийнхэн АН хуваагдаагүй, нэг талдаа байгааг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Манай намд ямар ч асуудал үүсээгүй. Манайх нэг нам гэдэгт би анхнаасаа л итгэлтэй байсан. 21 аймаг, 330 сум, 98 дүүрэг нь тамгатайгаа, даргатайгаа нэг талдаа буюу О.Цогтгэрэлийн талдаа байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж, хоёр нам мэт харагдуулж, АН-аар жил зургаан сар тоглолоо. Харин Улсын дээд шүүхийн шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарч, АН нэг талдаа байгааг хүлээн зөвшөөрлөө. Танай намын Үндэсний бодлогын хороо, их хурал хүчин төгөлдөр гэж Улсын дээд шүүх үзсэн байна. Өнөөдрийг хүртэл хоёр нам мэт харагдуулж, жүжиглүүлсэн хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр АН-ын бүлгийн 13 гишүүн нэгдэж, ядарч, уруудаж байгаа ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө тууштай тэмцэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ