Талибууд дэлгүүрт толгойгүй манекен тавихыг тушаажээ

img

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн шашны хатуу дэг жаягт тааруулсан олон журмыг нэвтрүүлж, тус улсын иргэдийн хэвшмэл амьдралыг өөрчилсөөр байгаа юм. 

 

Энэ удаад тэд дэлгүүрт ашиглагддаг хувцасны манекенүүд толгойтой байх нь шашинд харшилна гэж үзсэний улмаас толгойгүй манекенүүд худалдан авсан талаар Сандей Таймс сонин мэдээлсэн байна. Мөн Герат мужид байрлах дэлгүүрийн эздийг энэ жишгийг даган, дэлгүүртээ гагцхүү толгойгүй манекен үлдээхийг даалгаж, журам зөрчвөл шийтгэнэ хэмээн анхааруулжээ. 

 

Өнгөрсөн оны сүүлээр талибууд эмэгтэйчүүдийг хол замд ганцаараа тээврийн хэрэгслээр зорчих, жолооч нарыг машиндаа хөгжим сонсохыг хориглох зэрэг олон шинэ журам гаргаж байв. Мөн 12 дугаар сард Мазари-Шариф хотод бүхий л халуун усны газар, саун, бассейныг хаахыг тушаасан бөгөөд эдгээр нь "биеэ үнэлэлтийг сурталчилж байна" гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргажээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
ENE TALIVAN GEDEG GAJIGUUD AFGAN UNDESTENIIG ESTOI JINHENEESEE DARAMTALJIINADAA...HUURHII HAZARUUD MINI DEE....
2022-01-03