Өмнөд Солонгост омикроноос үүдэлтэй нас баралт бүртгэгджээ

img

Өмнөд Солонгост омикрон штаммын халдвар авсан хоёр өвчтөн нас баржээ. Энэ нь тус улсад омикроноос үүдэлтэй нас барсан анхны тохиолдолд тооцогдож байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан хоёр өвчтөн хоёулаа 90-ээс дээш насныхан байсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаад өвчтөнүүд нас барсан нарийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Омикрон штамм анх өнгөрсөн оны 11 дүгээр сард Өмнөд Африкт илэрсэн бөгөөд энэ улсын эрдэмтдийн анхны судалгаагаар омикрон штамм нь хүндрэл багатай, нийт халдвар авч эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 4. 5 хувь нь нас барж байгаа гэсэн дүн гарчээ

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ