Дэлхийн хамгийн царайлаг залуугаар Мьянмарын хоригдол тодров

TC Candler сэтгүүлийн редакцийнхан Мьянмарын жүжигчин, дуучин, загвар өмсөгч Пэинг Такхоныг дэлхийн хамгийн царайлаг залуугаар тодруулжээ.
Өдгөө 25 настай Пэинг Такхоныг сэтгүүлийнхэн дэлхийн хамгийн сайхан залуугаар нэрлэхийн дээр Мьянмарын эрх баригчдаас түүнийг суллахыг шаардсан байна. Пэинг Такхон 2021 оны дөрөвдүгээр сард Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг олон нийтийн эсэргүүцэлд оролцсоныхоо төлөө гурван жилийн хорих ял, албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлжээ.
Мьянмарын алдартан тэрбээр олон нийтийн сүлжээгээр цэргийнхэн түлхэн унагасан иргэний засаглалыг идэвхтэй дэмждэг байсан гэнэ. Улмаар улс төрийн хоригдол болсон Пэинг Такхоны ар гэрийнхэн түүнийг суллуулахын тулд шүүхэд давж заалдах гомдол гаргажээ.
Эргэн сануулахад, 2021 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарт цэргийн эргэлт гарснаар тус улсын ардчилсан удирдлага солигдсон. Ардчилсан засаглалын тэргүүнд тооцогддогд төрийн зөвлөх асан Аун Сан Су Жиг Ерөнхийлөгчийн хамт гэрийн хорионд оруулж байгаад улмаар цар тахлын үеийн хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ