Цөмийн таван гүрэн зэвсэглэлээр хөөцөлдөхийн эсрэг байгаагаа мэдэгдэв

Цөмийн таван гүрэн гэгддэг Орос, Хятад, АНУ, Их Британи, Францын төрийн тэргүүнүүд зэвсэглэлээр хөөцөлдөхийн эсрэг байгаагаа илэрхийлээд ирээдүйд цөмийн дайнаас сэргийлэхийн тулд бүхнийг хийхийг уриалжээ. Тэдний хамтарсан мэдэгдлийг Кремлийн албан ёсны хуудас дээр нийтэлсэн байна.
Таван орны төлөөлөгчдийн онцолсноор, цөмийн зэвсэг нь гагцхүү батлан хамгаалахын зорилготой байж олон улсын тавцан дээрх бүхий л тоглогчдын түрэмгийллийг тогтоон барихад чиглэгдэх ёстой гэнэ. "Цаашид ийм зэвсэглэлийг тараахыг таслан зогсоох ёстой гэж бид үзэж байна. Цөмийн дайнд ялагч байх боломжгүй, ийм дайн хэзээ ч дуусахгүй" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний үүргээ биелүүлэхэд бэлэн гэдгээ таван орны улс төрч онцолсон байна. Мөн цаашлаад үүссэн сөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд дипломат аргууд хайж, өөр хоорондоо цогц яриа хэлэлцээ явуулж, дайн сөргөлдөөнөөс зайлсхийнэ гэдгээ нотолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ