Коронавирусийн эсрэг вакцинд 95 мянган хүүхэд хамрагдаад байна

Өнөөдөр /2022.01.04/ Улаанбаатар хотод 165 суурин цэгт 166 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Харин өчигдөр /2022.01.03/ нийслэлийн хэмжээнд I тунд 18, II тунд 86, нэмэлт сэргээх тунд 854, нийт 958 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2988 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68322 (76.9 хувь), 16-17 насны 26926 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ