Антарктидад коронавирус илрэв

img

Аюулгүй байдлын хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан ч коронавирусийн халдвар Антарктид тивд хүрчээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бельгийн "Хатан хаан Элизабет" судалгааны станцын 25 ажилтны 16 нь коронавирусийн халдвар авчээ. Судлаачдын дунд ковидын анхны тохиолдол 12 дугаар сарын 14-ний бүртгэгдсэн байна. 

 

Эдгээр судлаачид Антарктидад ирэхээсээ өмнө коронавирусийн халдвараас сэргийлэх тарилгын бүрэн тунд хамрагдаж, зохих шинжилгээнд хамрагдсан байжээ. Түүнчлэн Өмнөд Африкт 10 хоног тусгаарлагдсан байна. Энэ хугацаанд шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийг гэрт нь буцаасан гэнэ. Гэсэн ч станц дээр вирус тархсаар байсан тул станц дээрх судалгааны ажлын хугацааг багасгажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ