Мөс цөмөрч, машин усанд суужээ

Мөс цөмөрч суудлын автомашин усанд суужээ.
Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Түргэний-Ам” гэдэг газар Суудлын автомашин “Түргэн” горхиний мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 ангийн алба хаагчид 18 км зам туулан 17:42 цагт очиход Тосонцэнгэл сумын төвөөс Улаантолгой багийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн “Приус-20 загварын суудлын автомашин усанд суусан байсныг 18:47 цагт автомашиныг татан гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ