Талибууд 3000 литр согтууруулах ундааг гол руу асгажээ

img

 


Афганистаны төрийн эрхийг гартаа авсан Талибан хөдөлгөөний төлөөлөгчид Кабулын гол руу 3000 литр согтууруулах ундаа гол руу асгасан талаар The Guardian сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны нийслэлд согтууруулах ундаа борлуулж байсан гурван хүнийг баривчлан, улмаар зарж борлуулж байсан бүтээгдэхүүнийг гол руу асгажээ.

 

Афганистаны тагнуулынхны нийтэлсэн дүрс бичлэг дээр гав зүүсэн гурван хүнийг тойроод автомат буу барьсан талибууд зогсож байгаа нь дүрслэгдсэн байна. Улмаар талибууд хөх өнгөтэй торхнуудаас шингэнийг гол руу юүлжээ. "Мусульманчууд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдахаас татгалзах ёстой" хэмээн талибын төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Афганистанд талибууд төрийн эрхэнд гарахаас ч өмнө согтууруулах ундаа худалдах, хэрэглэхийг хориглодог байсан бөгөөд одоо согтууруулах ундаа түгээхийг хориглох тал дээр улам хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ