Apple гурван их наядын үнэлгээтэй анхны компани боллоо

Америкийн Apple корпораци гурван их наяд долларын зах зээлийн үнэлгээтэй дэлхийн анхны компани болжээ. Нэгдүгээр сарын гуравны даваа гаригт болсон арилжааны үеэр энэ компанийн хувьцаа гурав орчим хувиар өссөн гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын гуравны өдөр Apple компанийн үнэт цаасны өртөг 2,82 хувиар нэмэгдэж, нэг хувьцаа нь 182,88 долларт хүрчээ. Улмаар компанийн зах зээлийн үнэлгээ түүхэнд анх удаа гурван их наяд долларыг давсан байна.
Ингэснээр Apple компани Майкрософт корпорацийг гүйцэж түрүүлсэн байна. Майкрософт компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн хоёрдугаарт бичигдэхээр болсон бөгөөд энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 2,5 их наяд доллар аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ