Трамп: Твиттер бол ардчиллын гутамшиг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Твиттер олон нийтийн сүлжээг ардчиллын гутамшиг хэмээжээ. Энэ талаарх мэдэгдлийг түүний хэвлэлийн алба дамжуулсан байна.
Тодруулбал, коронавирусийн талаарх хуурамч мэдээлэл түгээсэн хэргээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Гриний Твиттер дэх хуудсыг олон нийтийн сүлжээний захиргаа блоклосонтой холоотойгоор Трамп мэдэгдэл хийжээ.
"Твиттер бол ардчиллын гутамшиг. Энэ улсад Твиттер ажиллахыг зөвшөөрөх ёсгүй. Маржори Тейлор Грин шударга, эх оронч , хөдөлмөрч сонгогчдын төлөөлөл. Сонгогчид Твиттер, Фейсбүүк гэсэн доод шатнаас тэдэнтэй ийн харьцахуйц буруутай үйлдэл хийгээгүй. Бүгд Твиттер, Фейсбүүкээс гарах ёстой. Эдгээр нь маш уйтгартай, хэт "зүүнтний" үзэл баримтлалыг төлөөлдөг. Эдгээр нь манай улсын хувьд гутамшиг. Харин Маржори, чи үргэлжлүүлэн тэмц!" хэмээн Трамп мэдэгджээ.
Энд дуулгахад, Трамп Твиттер ашиглах боломжгүй болсон. Учир нь Трампын Твиттер дэх хуудас 2021 оны нэгдүгээр сарын зургааны өдөр түүний дэмжигчид Капитоли руу дайрсны дараа нэг мөр хаагдсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ