Данид омикроноос үүдэлтэй нас баралт 18 бүртгэгджээ

img

Дани улсад омикрон штаммын халдвар анх бүртгэгдсэн өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд коронавирусийн энэхүү шинэ штаммаас үүдэлтэй нас баралт 18 бүртгэгджээ. Энэ талаар тус улсын ЭМЯ-наас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх заасан хугацаанд бусад штаммаас үүдэлтэй нас баралт 100 бүртгэгдсэн байна. Дельта штаммтай харьцуулахад омикрон штаммын халдвар авсан үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд хоёр дахин бага байгааг тус улсын эрдэмтэд онцолсон байна. 

 

Дани улсад омикрон штамм 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр илэрчээ. Энэ өдрөөс хойш 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд омикрон штаммын халдвар 56 мянган хүнээс илэрсэн байна. Одоо энэ улсын нийт коронавирусийн халдварын 90 орчим хувь нь омикрон штаммаар үүсгэгдсэн байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ