Талибууд армидаа амиа золиослогчдын батальон байгуулна

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн тус улсын армийн бүрэлдэхүүнд алан хядагч-амиа золиослогчдын тусгай батальон байгуулахаар болсон талаараа зарлажээ. Энэ талаар The Khaama Press мэдээлсэн байна.
Талибуудын албан ёсны төлөөлөгч Забиулла Муджахидын онцолсноор энэ батальон нь тусгай хэсгүүдийн бүрэлдэхүүнд агтах бөгөөд Батлан хамгаалах яамны дэргэд үйл ажиллагаа явуулах гэнэ. Мөн шаардлагатай бол Афганистаны армид эмэгтэйчүүдийг ч татна гэж тэрбээр мэдэгджээ.
Түүнчлэн цаашид байгуулах армийн бүрэлдэхүүнд өмнөх засгийн үеийн офицерүүдийг ч татна гэж Муджахид мэдэгдсэн байна. Афганистаны шинэ тогтмол армийг байгуулах ажил 80 хувьтай явагдаж байгаа талаар Афганистаны Батлан хамгаалахын яамны төлөөлөгч мэдэгдэж байлаа. Одоо зэвсэгт хүчинд 100 мянган цэрэг, энгийн алба хаагч алба хаах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ