КОВИД-19: Батлагдсан тохиолдол 585 болон нэмэгдэж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цаг хугацаанд улсын хэмжээнд 585 тохиолдол шинжилгээгээр батлагдлаа. Үүний 385 нь Улаанбаатарт, 196 нь орон нутагт бүртгэгдэж, 4 нь зөөвөрлөгджээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 3 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1992 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2474 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 22 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ