COVID-19: Шведийн хаан, хатан хоёр халдвар авч, тусгаарлагдав

Шведийн хаан XVI Густав болон түүний гэргий, хатан хаан Сильвия нар коронавирусийн халдвар авчээ. Улмаар тэд тусгаарлагдахаар болсон гэж Хааны ордны хэвлэлийн алба мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ.
"Одоо тэд Дроттнингхольмд байгаа бөгөөд долоо хоног тусгаарлагдана" хэмээн Хааны гэр бүлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Даниэль Урсо мэдэгджээ.
Хаан, хатны биеийн байдал хэвийн, одоогоор ойрын хавьтлын хүмүүсийг тогтоож, шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа гэнэ. Хааны гэр бүл Зул сар тэмдэглэхээр хүүхдүүд болон ач нартайгаа уулзсан, гэхдээ тэднээс халдвар илрээгүй хэмээн хааны хэвлэлийн алба мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ